ЦЕГ: Камерын тусламжаар 525 гэмт хэргийг газар дээр нь зогсоож, алга болсон гэх 200 хүүхдийг олж тогтоосон ЦЕГ: Камерын тусламжаар 525 гэмт хэргийг газар дээр нь зогсоож, алга болсон гэх 200 хүүхдийг олж тогтоосон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Камерын тусламжаар 525 гэмт хэргийг газар дээр нь зогсоож, алга болсон гэх 200 хүүхдийг олж тогтоосон

2024 оны 10 сарын 17

Arslan.mn

ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээр "Дэлхийн улс орнууд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор технологийн дэвшил, инновацад суурилсан теле хяналтын камер (CCTV)-ыг өргөнөөр ашиглаж байна. Цагдаагийн байгууллага иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийг олон улсын стандарт түвшинд хүргэн камержуулах “Ногоон бүс” төслийг санаачлан 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

“Ногоон бүс” төслийг 3 үе шаттай хэрэгжүүлж байна.
  1. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг 2022 онд улсын төсвийн болон аж ахуйн нэгжийн оролцоо дэмжлэгтэйгээр камержуулж, камерын хяналтын дэд төвийг байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37 хувиар тус тус буурч, гэмт хэргийн илрүүлэлт 41.9 хувиар өссөн.
  2. Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороог сонгон “Нэг хороо-Нэг сар” дэд төслийг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлсэн. Эдгээр хороодод төслийн хугацаанд 489 камер засварлаж, 476 камерын чигийг өөрчилж, 1714 камер, 800 анхааруулах тэмдэг шинээр байршуулсан. Тухайн хороодын камер ашиглалтад хийгдсэн туршилтаар нэг хүн 1000 метрт 40 удаа камерт бичигдсэн.
  3. Төслийн энэ шатанд 2024 онд багтаан аймаг, нийслэлийн бүх баг, хороо, сум, дүүргийг аж ахуйн нэгжийн оролцоо дэмжлэгтэйгээр камержуулах, теле камерын хяналтын дэд төвүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулах зорилтыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгуудад 23,014, нийслэлд 32,315, нийт 55,329 камер байршуулж, зорилтод түвшний хэрэгжилт 73.2 хувьтай байна.

Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1,652 гэмт хэрэг, 8,393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг олж тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгөөд байна" гэлээ.

Мөн төслийн хүрээнд аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагатай хамтран “Теле камерын хяналын дэд төв” 30-ийг шинээр байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлсэн нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659613
0 эможи

keyboard_arrow_up