ГЕГ, ЦЕГ, “Монгол шуудан“ ХК хамтран хууль бус барааны эргэлттэй тэмцэх,  шуудан илгээмжийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч ажиллана ГЕГ, ЦЕГ, “Монгол шуудан“ ХК хамтран хууль бус барааны эргэлттэй тэмцэх, шуудан илгээмжийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ, ЦЕГ, “Монгол шуудан“ ХК хамтран хууль бус барааны эргэлттэй тэмцэх, шуудан илгээмжийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч ажиллана

2024 оны 10 сарын 15

Arslan.mn

Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал Т.Сүхболд, Монгол улсын Шуудангийн томилогдсон оператор "Монгол шуудан" Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нар өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэ үеэр Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал " Санамж бичиг байгуулснаар хил дамнасан хууль бус бараа эргэлттэй тэмцэх, олон улсын шуудан илгээмжийн сувгийн аюулгүй байдлыг хангах, шуудан илгээмжийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг илүү уялдаа холбоотой болгох, хамтын ажиллагааг сайжруулна.

Гаалийн байгууллага 186 орны гишүүнчлэлтэй Дэлхийн гаалийн байгууллагад 1992 онд элссэн. 

Олон улсын шуудангийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хэрэглэгчдэд хүргэх, олон улсын шуудангийн сүлжээгээр илгээгдэж буй шуудан илгээмжийн тоо хэмжээ нэмэгдэж байгаа өнөө үед шуудангийн хүргэлт үйлчилгээг илүү найдвартай, хүртээмжтэй, аюулгүй байлгахад бидний хамтын ажиллагаа чухал байна." гэдгийг онцлов.

Arslan.mn“Монгол шуудан” ХК  нь Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн агентлаг болох Дэлхийн шуудангийн холбоо (UPU)-ны өмнө Монгол улсыг төлөөлөх бүрэн эрхт томилогдсон оператор, Монгол улсын шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч байгууллага тул Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, татвараас зайлсхийх,  гэмт хэрэгтэй тэмцэх, шуудангийн сүлжээг ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр нэвтрүүлэх үйлдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд дэлхийн бусад орны шуудангийн байгууллагатай урьдчилан мэдээлэл солилцох, Монгол улсын экспорт, импортын шуудангийн солилцооны тоо хэмжээг нэмэгдүүлэх, гаалийн хяналтад хамруулах чиглэлд шуудангийн салбарыг манлайлан ажиллахаа онцолсон байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659551
1 эможи

keyboard_arrow_up