Иргэн Ч.Төгсбаатар: Хашаандаа амьдрах чинь л эрх чөлөө шүү дээ Иргэн Ч.Төгсбаатар: Хашаандаа амьдрах чинь л эрх чөлөө шүү дээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Иргэн Ч.Төгсбаатар: Хашаандаа амьдрах чинь л эрх чөлөө шүү дээ

2024 оны 10 сарын 04

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны оршин суугч Ч.Төгсбаатар " Амьдарч буй орчноо тохижуулах, сайжруулахад хүн бүрийн оролцоо чухал шүү.

Манайх 10 гаруй жилийн өмнө орон сууцны айл байлаа. Ер нь насаараа л орон сууцанд амьдарсан. Бэлхийн ийшээ жижигхэн оймсны үйлдвэртэй болохоор ажилдаа ойртохын тулд анх ийшээ нүүсэн. Анх нэг ч модгүй хоосон хашаа байхад нь байшингаа барьж, мод тарьж, зүлэгжүүлж эхэлсэн. 0,7 га учраас сайн төлөвлөж байж тарьснаас хойш одоо хориод төрлийн 200 гаруй мод, бут ургаж байна.

1995 онд Германд байхдаа айлуудын зүлэг ногоог нь янзалж, тэгшилдэг ажил хийдэг байсан. Тэр туршлага дээрээ үндэслээд Монголдоо ч гэсэн ингэж амьдрах боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Гэр хорооллын хөрс үржил шим муутайдаа биш гол нь арчилгаа л чухал байдаг. Манайх зүлгээ сард 2-3 удаа тайрдаг. Тэгж байж гоё ургана. Мод ч гэсэн тайрч янзлаад хортонг нь устгаж арчлахад ургаад л байдаг. Модноос гадна огурци, байцаа, хаш, амтат чинжүү зэрэг нарийн ногоо тарьдаг. Монос, үхрийн нүд, нохойн хошуу, улаалзгана, бөөрөлзгөнө, үрэл гээд жимсний моднууд ч бий. Мандарваа булцуулт шар цэцэг гээд цэцэг ч мөн тарьдаг. Хавар болохоор цэцэглээд л их гоё шүү дээ.

Заавал талбай, цэцэрлэгт хүрээлэн орохгүйгээр хашаандаа ч гэсэн усан оргилууртай байж болно гэж бодсоных. Энд олон шувуу, амьтад цуглахаас гадна дууг нь сонсоод суухад л их тайвширч амардаг.

Өвөл болохоор энэ гацуураа чимэглээд, цасан өвгөн хийчихнэ. Ер нь ингэж хашаандаа амьдрах чинь л эрх чөлөө шүү дээ. Лагерь ч шаардлага байхгүй. Гэр хорооллыг зөв өнцгөөс нь харвал түгжрэл бага, зогсоолын асуудал байхгүй. Ажилдаа ирж очихдоо таван минут л зарцуулдаг. Орой ажлаасаа ирэхэд ийм сайхан ногоон хашаа угтана. Хүн ажлаасаа ирээд л ядардаг бол зүлэг ногоогоо тэгшилж услахад л амралт болдог. Заавал орон сууцанд амьдрах биш хашаандаа сайхан амьдарч байгаа олон айл байна. Ер нь хүн хичээвэл байгаа байгаа газартаа сайхан амьдарч болно шүү дээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659282
1 эможи

keyboard_arrow_up