Сураггүй болсон 52 настай эмэгтэйг ЭСЭН МЭНД олжээ Сураггүй болсон 52 настай эмэгтэйг ЭСЭН МЭНД олжээ
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сураггүй болсон 52 настай эмэгтэйг ЭСЭН МЭНД олжээ

2024 оны 10 сарын 04

Arslan.mn

Увс аймгийн Улаангом сум, 8 дугаар баг “Униалтын нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 28 км/-т иргэн О-нь /52 настай, эмэгтэй/ өчигдөр /2024.10.03/ 08:00 цагийн үед /Toyota Probox/ загварын автомашинтай Улаангом сум руу бензин авахаар явжээ.

Тэрбээр 10:00 цагийн үед "Бензин аваад гарч байна" гэж хэлээд одоог хүртэл сураггүй /утас нь сүлжээгүй/ байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:08 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 19:04 цагт иргэн О /52 настай, эмэгтэй/-г гэрээсээ урд зүгт 3 км-т машин дотроо байсныг эсэн мэнд олж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч болон ар гэрийнхэнд нь 19:45 цагт хүлээлгэн өгсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659281
1 эможи

keyboard_arrow_up