Бага насны хүүхэд хүчиндээд гадаад руу оргон  зайлсан этгээдийг Киргиз Улсаас авчирчээ Бага насны хүүхэд хүчиндээд гадаад руу оргон зайлсан этгээдийг Киргиз Улсаас авчирчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 07, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бага насны хүүхэд хүчиндээд гадаад руу оргон зайлсан этгээдийг Киргиз Улсаас авчирчээ

2024 оны 10 сарын 03

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсуудын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажиллаж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас энэ оны 10 дугаар сарын 1-нд Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.

Уг этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан төв азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан бөгөөд Интерполын хамтын ажиллагааны шугамаар түүнийг Киргиз Улсад орогнож байгааг нь тогтоож, энэ оны 05 дугаар сарын 26-нд тус улсад баривчлан саатуулаад байсан юм. Шилжүүлэн авчрах ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хамтран зохион байгуулсан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659270
1 эможи

keyboard_arrow_up