Зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан хамгийн бага буюу 1.5 сая төгрөгийн цалинтай Зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан хамгийн бага буюу 1.5 сая төгрөгийн цалинтай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан хамгийн бага буюу 1.5 сая төгрөгийн цалинтай

2024 оны 9 сарын 20

Arslan.mn

Зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан хамгийн бага буюу 1.5 сая төгрөгийн цалинтай байна

Аж ахуй нэгж байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин II улиралд 2 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Голч цалин өмнөх оны мөн үеэс 591 мянга буюу 18.3 хувиар өссөн байна. Салбараар нь задлаад харвал уул уурхай олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 5.1 сая төгрөг байна. Харин зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан хамгийн бага буюу 1.5 сая төгрөгийн цалинтай байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 289 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Хүйсээр нь авч үзвэл II улирлын байдлаар эрэгтэйчүүдийн дундаж цалин 2.7 сая төгрөг, эмэгтэйчүүдийнх 2.2 сая төгрөг байна. Төсвийн байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин 2.4 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 883 мянган төгрөгөөр нэмэгджээ.

2024 онд төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, нийтлэг үйлчилгээний салбарынхыг 20 хувиар нэмэгдүүлсэн. Мөн сум аймгийн төвд ажиллагчдад 20-40 хувийн нэмэгдэл олгохоор болсон. Ингэснээр өрхийн бодит орлого II улиралд 1.7 сая төгрөгт хүрч, 17.3 хувиар өсөж, иргэдийн худалдан авах чадавх сайжирч, улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буйг Сангийн яам тайлагнасан.

Харин ирэх оны төсвийн төсөлд 226 мянга гаруй төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Мөн хувийн хэвшлийн цалин хөлсний хэмжээ нэмэгдэх хүлээлттэйг дурдсан. Үүний үр дүнд 2025 онд төсөвт төвлөрүүлэх хувь хүний орлогын албан татварын орлого энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 586.5 тэрбум төгрөгөөр буюу 25.2 хувиар өснө гэж тооцоолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659028
0 эможи

DR. A
2024-09-20 16:24
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

keyboard_arrow_up