60 настай эр согтуудаа Саппорогийн биеэ үнэлэгчид банкны картын кодоо хэлээд 1,9 сая төгрөгөө алджээ 60 настай эр согтуудаа Саппорогийн биеэ үнэлэгчид банкны картын кодоо хэлээд 1,9 сая төгрөгөө алджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

60 настай эр согтуудаа Саппорогийн биеэ үнэлэгчид банкны картын кодоо хэлээд 1,9 сая төгрөгөө алджээ

2024 оны 9 сарын 11

Arslan.mn

60-тай эр согтуудаа Саппарогийн бие үнэлэгчид банкны картын кодоо хэлээд 1,9 сая төгрөгөө алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Ч.Б, Б.Б  нар бүлэглэн шунахайн сэдлээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч хохирогч Б.А-г согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхад нь түүний “Хаан” банкны виза картыг авч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “АТМ-745”-ээс бэлнээр 1,900,000 төгрөгийг  нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх хэрэгт холбогджээ.

Хохирогч Б.А-г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Улаанбаатар хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны орчимд буугаад замын хажуу талаас такси бариад  Саппоро орчимд ирсэн. Тухайн үед биеэ үнэлэгч авахаар болоод үл таних 2-3 эмэгтэй хүнтэй уулзчихаад 1 эмэгтэй дагуулаад “АТМ”-ээс 1,000,000 төгрөгийг бэлнээр гарган авсан ба ойролцоох дэлгүүрээс 0.70 литрийн “Эдэн” нэртэй архи, хэдэн лааз пиво аваад  зочид буудалд орсон.  Удалгүй анх танилцсан халимган үстэй эмэгтэй дахин нэг хүн дуудаад дөрвүүлээ болсон. Тухайн үед сүүлд орж ирсэн махлаг биетэй эмэгтэй нь “надад мөнгө өгөхгүй юм уу” гэхээр нь би дахин 250,000 төгрөг өгсөн. Тухайн үед би холоос ирсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас амархан согтоод унтчихсан байсан. Тэр хооронд миний данснаас 1,900,000 төгрөг гарган авчээ. Надад нийт 1,900,000 төгрөгийн хохирол учирсан." гэжээ.

Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогчид 1,900,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Тиймээс СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид хохирлоо барагдуулж гэм буруугаа хүлээсэн тул тус бүрийг нь нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэрийн сан
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658834
1 эможи

Зочин
2024-09-12 03:46
4-рт биеэ үнэлэгч,секс шоп хоёр байдаг тулдаа бэлгийн хүчирхийлэл 25% хүртэл буурдаг гэж олон улсын судалгаа байдаг юм за.янхан чинь бүртгэлтэй албан ёсны бол нөхрүүд чинь янхан хөөхөөс ичиж,авсан эрчүүд нь ингэж хохирч,авахуулсан янхнууд нь хүчирхийлүүлэхгүй юмшд
Зочин
2024-09-12 03:43
1-рт хань ижилгүй,хань ижил нь өнгөрсөн ганц бие хүн байж болно.энэ тохиолдолд биеэ үнэлэгч авсан нь зөвшд.хүүхэн хүчиндсэн гүй,бусдын эрхэнд халдаагүй.юунд нь үзэн ядаад байгаа юм.2-рт 60 хүрсэн гээд чадахгүй болдог гэж хэн хэлсэн юм.өөрсөд шигээ дөч хүрэвүү үгүй юу усан шалханаг эрхтэнтэй чавганц болох ёстой гэж бодоод байгаа юм уу.хаха Жарантай,далантай,Наянтай яагаад төрдөг гэж бодоов сулралуудаа. 3-рт.эхнэртэй эсэхийг нь ч мэдэхгүй байж үзэн ядаад байгаа авгайчуулаа...хатаж хавсарч хажуудаа эрхтэнтэй чавганц тай байгаа байхгүйдээ атаархаад үхлээ юу.хаха
Зочин
2024-09-11 22:13
Өөртөө гомд
Иргэн
2024-09-11 17:45
60 хүрсэн шар сэмж вэ? Муу өвчний үүр болсон ажилгүй янханууд
Zochin
2024-09-11 16:52
Хохь нь
keyboard_arrow_up