Мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
04 сарын 24, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024 оны 8 сарын 23

Arslan.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны  өмнө түр зуур ширүүснэ.

Иймд:

  • Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, дулаан хувцаслах,
  • Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байх,
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
  • Аялж, зугаалж, амралтаар явахдаа баталгаат зам гарцаар зорчих зэргээр болзошгүй эрсдлээс өөрийгөө урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658432
1 эможи

keyboard_arrow_up