Хөгжлийн банкинд хураагдсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулна Хөгжлийн банкинд хураагдсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкинд хураагдсан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулна

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр дараах үл хөдлөх хөрөнгүүдийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна.

Тодруулбал,

  • Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хорооллын 9 дүгээр байранд байрлах 64 м.кв 3 өрөө орон сууцыг 70 хувиар хямдруулсан үнэлгээ буюу 78,583,050 сая төгрөгөөс;
  • Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байранд байрлах 72 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 50 хувиар хямдруулсан үнэлгээ болох 100,877,000 сая төгрөгөөс;
  • Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар гудамж, English garden хотхонд байрлах 324.32 м.кв талбай бүхий хувийн зориулалттай орон сууцыг 50 хувиар хямдруулсан үнэлгээ буюу 581,266,137 сая төгрөгөөс тус тус нээлттэй хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулах болсон байна.

Хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын сайт болон фэйсбүүк хаягуудаас авах боломжтойг санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658342
0 эможи

keyboard_arrow_up