Ачааны машин шатсаны улмаас 95 тонн нүүрс, 12 ширхэг дугуй галд өртжээ Ачааны машин шатсаны улмаас 95 тонн нүүрс, 12 ширхэг дугуй галд өртжээ
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ачааны машин шатсаны улмаас 95 тонн нүүрс, 12 ширхэг дугуй галд өртжээ

2024 оны 8 сарын 08

Arslan.mn

Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Бага-Овоо багийн “Морин заг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 390 км, сумын төвөөс урд зүгт 70 км, Шивээхүрэн боомтоос хойд зүгт 21 км/-т ачааны автомашин шатаж байна гэсэн мэдээллийг өчигдөр /2024.08.07/ 02:05 цагт ирүүлсэн байна.

“МАК” ХХК-ийн галын хэсгийн ажилтанууд, “Өсөх зоос” ХХК-ийн галын хэсгийн ажилтанууд 35 км замыг туулан 03:20 цагт очиход, “Beiben North Benz ND4250” загварын зүтгүүрийн 12 ширхэг дугуй, 95 тонн нүүрс шатаж байсныг 10:09 цагт бүрэн унтраасан тухай тус автомашины жолооч Ч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
658107
1 эможи

keyboard_arrow_up