Уул руу яваад сураггүй болсон 66 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ Уул руу яваад сураггүй болсон 66 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Уул руу яваад сураггүй болсон 66 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

2024 оны 8 сарын 07

Arslan.mn

Увс аймаг, Давст сумын нутаг Зүүн хөвөө багийн "Нуурын хөвөө" гэдэг газарт Увс нуурын эрэг дээр 17 хүн амарч байснаас наймдугаар сарын 5-ны өдрийн 18:00 цагт иргэн Д нь “Тэрмис” уул руу яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 6-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 15 км зам туулан 17:45 цагт очиж иргэн М/66 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхэлүүлж 18:15 цагт тус багийн “Шаварт” гэдэг газар /Тэрмис уулаас урд зүгт 8 км/-аас эсэн мэнд олсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658082
2 эможи

keyboard_arrow_up