ЦЕГ-аас алба хаагчдад цол, шагнал гардууллаа ЦЕГ-аас алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-аас алба хаагчдад цол, шагнал гардууллаа

2024 оны 7 сарын 08

Arslan.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2024.07.08/ Нийслэлийн цагдаагийн удирдах газарт амжилттай зохион байгуулав.

Тэмдэглэлт баярыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс Төрийн дээд шагналаар 186, Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 554, Цагдаагийн байгууллагын шагналаар 362, нийт 1102 алба хаагч, ажилтнууд шагнагдсан юм.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ “Цол бол гоёл биш үүрэг хариуцлага, дадлага туршлага, мэргэшсэн байдлын илэрхийлэл гэдгийг Та бүхэн ойлгож төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, гавьяа зүтгэлээ үнэлүүлэн Төрийн болон салбарын одон медаль, цол шагнагдсан Та бүхний эзэмшсэн мэргэжил, эрхэлж байгаа ажил, албаар аав, ээж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон төдийгүй Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн бахархаж байгаад итгэл төгс байна.

Цагдаагийн төв байгууллагаас алба хаагчдынхаа ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгаа, үйл ажиллагааны мэргэшсэн байдлыг хангах талаар бодитой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Цаашид Та бүхнийг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ чин шударгаар амжилттай хэрэгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрөө түвшин, түмэн олноо амар амгалан байлгахын төлөө илүү их эрч хүчтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна...” хэмээв.

Түүхэн цаг хугацааны эргэлтэд зорьсон үйлс, зүтгэсэн зүтгэл тань үргэлжид мандан бадрах болтугай! Та бүхэнд баяр хүргэж, сайн сайхныг хүсье.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657870
0 эможи

Miriam Madera
2024-07-10 00:49
Home earnings allow all people to paint on-line and acquire weekly bills to financial institutions. Earn over $500 each day and get payouts each week instantly to account for financial institutions. (bwj-03) My remaining month of earnings was $30,390 and all I do is paint for as much as four hours an afternoon on my computer. Easy paintings and constant earnings are exquisite with this job. More information→→→→→ p­a­y­s­7­7­.C­o­m
Dr. Aditya
2024-07-08 19:55
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up