Бригадын генерал Г.Болор НҮБ-д ажиллахаар болжээ Бригадын генерал Г.Болор НҮБ-д ажиллахаар болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Бригадын генерал Г.Болор НҮБ-д ажиллахаар болжээ

2024 оны 7 сарын 05

Arslan.mn

ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөхөөр томилогдож, АНУ-ыг зориход бэлэн болжээ. Монголын анхны эмэгтэй генерал НҮБ-д үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн талаар ЗХЖШ-ын веб сайтад мэдээлсэн байна.

Бригадын генерал Г.Болор нь Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч төдийгүй АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд, штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер юм.

Энэхүү албанд өмнө нь хурандаа Д.Ганхуяг ажиллаж байсан бөгөөд түүнийг НҮБ-д Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлж, байр суурийг нь бэхжүүлэхэд олон чухал ажил санаачлан хэрэгжүүлсэн, түүхэнд бичигдэх гавьяатай гэж салбарынхан нь үнэлдэг байна.

Хамгийн сонирхолтой нь өдгөө монгол бүсгүйчүүд НҮБ-д удирдах албан тушаалд хоршин үүрэг гүйцэтгэх болсон нь бахархууштай. Учир нь НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Нэгдсэн сургалтын албаны гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх хэлтсийн даргаар Монгол Улсын анхны эмэгтэй энхийг сахиулагч болох хурандаа Н.Нямжаргал ажиллаж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657848
2 эможи

Зочин
2024-07-08 13:19
Амжилт хүсье.
James
2024-07-06 22:08
Бид санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг боломжийн 2%-ийн хүүтэй санал болгож байна. Манай саналууд хамгийн багадаа 10,000,00 еврогоос эхлээд дээд тал нь 10,000,000,00 евро хүртэл хэлбэлздэг. Сонирхсон өргөдөл гаргагчид доорх зээлдэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр илгээнэ үү. Имэйл: agenthinson@gmail.com Өргөдөл гаргах дэлгэрэнгүй мэдээлэл: - Зээлдэгчдийн нэрс: Зээлд шаардагдах дүн: Зээлийн хугацаа: Санхүүгийн зориулалт: Утас#: Хаяг: Улс: Жич: Бүх имэйлийг манай имэйл хаяг руу (agenthinson@gmail.com) илгээж, нэмэлт мэдээлэл авна уу.
keyboard_arrow_up