Борооны улмаас хоёр гэр усанд автсаныг нүүлгэн шилжүүлжээ Борооны улмаас хоёр гэр усанд автсаныг нүүлгэн шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Борооны улмаас хоёр гэр усанд автсаныг нүүлгэн шилжүүлжээ

2024 оны 7 сарын 05

Arslan.mn

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээл толгой багийн нутаг сумын төвөөс хойд зүгт 10 км-т орших Ханхарын-Ам хэмээх газарт долоодугаар сарын 4-ний өдрийн 14:30 цагаас 14:50 цагийн хооронд усархаг бороо оржээ.

Борооны улмаас нэг айл өрхийн хоёр гэр усанд автсан тухай дуудлагыг Онцгой байдлын газар 14:36 цагт хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход  малчин Н-ын таван ханатай нэг гэр, дөрвөн ханатай нэг гэр усанд автсан байсныг усыг шавхаж хоёр гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
657845
1 эможи

keyboard_arrow_up