Жалга руу унах гэж байсан ачааны машиныг татаж гаргажээ Жалга руу унах гэж байсан ачааны машиныг татаж гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Жалга руу унах гэж байсан ачааны машиныг татаж гаргажээ

2024 оны 7 сарын 05

Arslan.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг  багийн нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т орших Хөх толгой гэдэг газар “Ачааны автомашин авто замын хажуугийн жалга руу унах гээд байна” гэсэн дуудлага 7-р сарын 04-ний өдрийн 13:55 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдын очиход Даланзадгад сумаас Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн У-ын  "Супергреат" загварын ачааны автомашин замаас гарч  жалга руу унах гэж байсныг татаж гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657844
1 эможи

keyboard_arrow_up