С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ
04 сарын 29, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олжээ

2024 оны 6 сарын 20

Arslan.mn

С.Зориг агсны хөшөөг чулуугаар даруулсан сандалд гинжилсэн үйлдэл гарч АН-аас хэвлэлийн хурал зохион байгуулж байв. 

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас С.Зориг агсны хөшөөний хөлийг гинжилсэн иргэнийг олжээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 цагт бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, зургаадугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрээс тус үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657600
2 эможи

Зочин
2024-06-20 14:36
Эбигийн гар хөл гэж гуцна даа бодвол ха хаа ха
keyboard_arrow_up