Б.Очирваань: Ээж маань байгаагүй бол магадгүй бууж өгөх байсныг үгүйсгэхгүй. Ээждээ хайртай, баярлалаа Б.Очирваань: Ээж маань байгаагүй бол магадгүй бууж өгөх байсныг үгүйсгэхгүй. Ээждээ хайртай, баярлалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Очирваань: Ээж маань байгаагүй бол магадгүй бууж өгөх байсныг үгүйсгэхгүй. Ээждээ хайртай, баярлалаа

2024 оны 6 сарын 11

Arslan.mn

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд 14,000 км-ийг дугуйгаар туулж,  Английн Манчестер хотод очсон Б.Очирваань өнөөдөр эх орондоо ирлээ.

Дугуйчин Б.Очирваань “Өөрийн төсөөлж, зорьж байснаас илүү маш олон гайхалтай зүйлийг мэдэрлээ. Өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгчинтэй, дэлхийн хамгийн агуу дасгалжуулагчтай уулзаж, дэлхийн хамгийн гайхалтай цэнгэлдэх хүрээлэнд орж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна. Дугуйгаар аялсан энэ нэг жилд маш олон зүйлд суралцлаа. Хүмүүсээс олон сайхан үгс сонслоо. Сорилт бүхнийг давж, өөрийгөө хөгжүүлж нэг жилийн хугацаанд маш том боловсрол эзэмшлээ гэж бодож байна. Би туйлын аз жаргалтай байна. Мөрөөдлөө биелүүлж буй мөч бүхнээ мэдрэхийг хүссэн учир дугуйгаар аялахыг зорьсон. Хэзээ ч марташгүй үнэхээр сайхан дурсамж боллоо” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657447
9 эможи

Зочин
2024-06-11 12:21
Би танаар маш их бахархаж байна. Улам их амжилт хүсэн ерөөе
keyboard_arrow_up