Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ E-Mongolia-с мэдэх боломжтой Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ E-Mongolia-с мэдэх боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ E-Mongolia-с мэдэх боломжтой

2024 оны 6 сарын 10

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хулгайд алдагдсан гар утасыг түргэн, шуурхай олж тогтоохын тулд үүрэн телефоны оператор компаниудтай цахим сүлжээгээр холбогдож мэдээлэл солилцох ажлыг эхлүүлсэн. 

Тус ажлын хүрээнд алдагдсан болон гээгдүүлсэн гар утасны IMEI дугаараар хайлт хийж, мэдээлэл авах боломжийг “Төрийн цахим үйлчилгээний EMongolia” системд нэвтрүүлэн ажиллажээ. Тухайлбал:

Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байгаа болон гээгдүүлсэн гар утасны мэдээллийг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР” системээр дамжуулан тухайн иргэн өөрөө IMEI дугаараар шалгах үйлчилгээг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. 

Ингэснээр хулгайлагдсан гар утсыг бусдад зарж, борлуулдаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, тухайн гар утасыг худалдан авч байгаа иргэд хулгайлагдсан гар утас мөн эсэхийг өөрөө шалгадаг нөхцөл, боломжууд бүрдэж байгаа юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657436
1 эможи

Зочин
2024-06-12 08:16
Хулгайчууд ын хурууг тасдаж хөя аль эсвэл гарыг нь тэр чигт нь цавчиж хая хүн бүр хулгайчуудтай тэмц
Иргэн
2024-06-11 00:15
Муусайн хулгайч нарын гар нь тасраасай!!!
keyboard_arrow_up