Ачааны автомашин замын хажуу руу унаж, нэг иргэн АМИА АЛДЖЭЭ Ачааны автомашин замын хажуу руу унаж, нэг иргэн АМИА АЛДЖЭЭ
05 сарын 09, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ачааны автомашин замын хажуу руу унаж, нэг иргэн АМИА АЛДЖЭЭ

2024 оны 6 сарын 03

Arslan.mn

Завхан аймаг, Алдархаан сум, Алдар багийн “Ганцын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т ачааны автомашин автозамын хажуу руу унаж осолдсон, төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнөө өглөө 03:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ын “Daewoo Cargotruck” загварын ачааны автомашин /хоёр зорчигчтой/ автозамын хажуу руу унаж, жолооч П /34 настай, эрэгтэй/ төмөр хийцэд бүтэн биеээрээ хавчуулагдаж нас барсан байжээ. Ийнхүү цогцсыг алба хаагчид гаргаж, 05:40 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
657285
3 эможи

keyboard_arrow_up