АТГ: “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, ЭЭХХЗГ-ын удирдах албан тушаалтнуудад  хариуцлага тооцно АТГ: “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, ЭЭХХЗГ-ын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, ЭЭХХЗГ-ын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцно

2024 оны 5 сарын 28

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 360 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 201 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. 

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.

Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хяналт шалгалтаар

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдах албан тушаалтан “Г”,
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Сүхбаатар салбарын удирдах албан тушаалтан “Э”,
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдах албан тушаалтан “О”,
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “А”,
  • АШУҮИС-ийн Био-Анагаахын их сургуулийн удирдах албан тушаалтан “Д” нарын гаргасан зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657199
1 эможи

keyboard_arrow_up