Албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ Албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

2024 оны 5 сарын 28

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 155 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, нэг  гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол одоогоор 100 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 911 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах,нэг  хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, гурван хэргийг нэгтгэн шалгажээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 883 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар гурван мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлжээ.

  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын удирдах албан тушаалтан Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх, Боловсролын зээлийн сангийн удирдах албан тушаалтан Л нь хамаарал бүхий этгээддээ эдийн давуу байдлыг бий болгосон гэх,
  • Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан Т, С нар нь бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • Г нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх,
  • Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан А нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • О нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэх,
  • Э нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657179
0 эможи

keyboard_arrow_up