Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө. Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг энэ долоо хоногт нээх бол Ээрмэлийн замын зорчих хөдөлгөөнийг ирэх долоо хоногт нээнэ.

Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зорчих хэсгийг нээхэд бэлэн болсон. Гэвч УСУГ-ын хугацаат засварын ажилтай холбоотойгоор далангийн ажил удаашралтай явж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан хэллээ.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “УСУГ-ынхан өөрсдийн хийх ёстой хугацаат засвар, үйлчилгээний ажлыг зам болон бусад бүтээн байгуулалтыг далимдуулж хийлгэдэг. Авлига хээл, хахууль авч байгаа тухай ч мэдээлэл байна. Холбогдох хуулийн байгууллагад шалгуулна. Улсын ажлыг гацааж, шантаачилж өөрсдийн хийх ёстой ажлаа хийлгэх гэж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
657065
8 эможи

Бб
2024-05-21 06:59
Замын хөдөлгөөний урсац л их чухал шүү. Гол замын урсацаа сайжруулахгүйгээр хажуугаас цутгалтыг нь нэмээд байвал замын хөдөлгөөн бүр таг зогсоно шүү.
keyboard_arrow_up