EVEREST CHRONICLE: Хоёр цогцос байгаа газарт эрэн хайх баг өнөө орой очно EVEREST CHRONICLE: Хоёр цогцос байгаа газарт эрэн хайх баг өнөө орой очно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 20, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

EVEREST CHRONICLE: Хоёр цогцос байгаа газарт эрэн хайх баг өнөө орой очно

2024 оны 5 сарын 17

Arslan.mn

Эверестийн оргилд авирхаар явсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Everest Today-гийн мэдээлснээр "Хүйтэн жавартай, цаг агаарын таагүй нөхцөлд хоол, ундгүй үхлийн бүсэд 100 гаруй цаг өнгөрлөө. Ийм нөхцөлд хоёр уулчныг амьд эргэж ирнэ гэх магадлал буурч байна" гэж мэдэгджээ.

Түүнчлэн тавдугаар сарын 13-нд оргилд гарсан уулчид манай тамирчидтай тааралдаагүй гэж ярьсан байна. 

“Everest Chronicle” сэтгүүлд “Өглөөний 07.25 цагт “Макалу” багийн уулчин Михал Ризард Венсиерски, Пурба Шерпа нар Эверестийн оргилд хүрсэн. Тэд сураггүй болсон уулчидтай тааралдаагүй, харин өмнөд оргилын яг доор, 8750 метрийн өндөрт хоёр цогцос харсан тухайгаа хэлжээ.

Эдгээр цогцос сураггүй болсон уулчдынх уу, эсвэл өөр хүмүүсийнх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. “8K Expedition”-ийн эрэн хайх, аврах баг өнөө орой цогцос буй газарт очихоор төлөвлөж байна” гэж мэдээлсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
3
wow an post
2
yay an post
2
sad an post
57
ouch an post
4
confuse an post
6
angry an post
5
657016
92 эможи

Зочин
2024-05-18 09:35
Уулчдын цогцсыг ууланд нь үлдээдэг байхаа.Эвeрeстэд олон уулчдын цогцос мөнх байж байдаг гэсэн шүү.
keyboard_arrow_up