Хөдөлгөөн эхлэхдээ зам, орчноо шалгаагүйгээс 1 болон 4 настай хүүхдийн амь насыг хохироосон осол гарчээ Хөдөлгөөн эхлэхдээ зам, орчноо шалгаагүйгээс 1 болон 4 настай хүүхдийн амь насыг хохироосон осол гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 21, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөлгөөн эхлэхдээ зам, орчноо шалгаагүйгээс 1 болон 4 настай хүүхдийн амь насыг хохироосон осол гарчээ

2024 оны 5 сарын 15

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Зуны дэлгэр цагт иргэд амралт зугаалгаар явах, нэгнийдээ зочлох үедээ айл гэрийн хашаанд зам орчноо шалгаагүйгээс хүүхдийг мөргөж гэмтээх, амь насыг хохироосон харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна.

2021 онд хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүйгээс 0-4 насны 23, 2022 онд 14, 2023 онд 8, 2024 он гарсаар хоёр хүүхдийн амь насыг хохироосон тохиолдол бүртгэгдлээ.

Энэ онд гарсан ослыг дурдвал Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 22-ны 16:00 цагийн орчимд "Harrier" загварын машинаар хөдөлгөөн эхлэхдээ дөрвөн настай хүүхдийг дайрч амь насыг хохироосон, дөрөвдүгээр сарын 16-ны 13:00 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт "Prius 20" загварын машинаар хөдөлгөөн эхлэхдээ дөнгөж нэг нас хүрч байгаа хүүхдийг дайрч амь насыг хохироосон харамсалтай осол гарсан.

Иймд жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо сайн шалгаж байхыг зөвлөе" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
2
sad an post
42
ouch an post
2
confuse an post
2
angry an post
3
656973
55 эможи

Зочин
2024-05-17 10:49
Зарим нь хүүхдэд буруу хэлэхгүйээ та жолооч юм бол өөрөө эргэн тойронд орчинд чинь саад байгаа эсхийг заавал шалгах дүрэмтэй
Зочин
2024-05-17 10:46
Яасан хаширдгүй хэнэггүй улс бэ машинд суухдаа эргэн тойроноо харчихад тийм хэцуу биш шүү
Зочин
2024-05-17 01:41
Нэг согтуу новш машины сүүдэрт унтах гээд бараг доогуур нь ороод унтчихсан. Жолоочийн эсрэг талд байсан болохоор анзааралгүй машиндаа суух гэж байхад хажуугийн машины хүүхэн машин доор чинь хүн унтаж байна гэж хэлсэн тулдаа тэр новшийг хөөж босгож билээ.
Kase116
2024-05-16 12:42
Black_1_One_Yellow
Зочин
2024-05-16 12:13
Хүүхдүүд ямар ч юмнаас айхгүй болсон, эцэг,эх,ах, эгч нар нь тэгэж болохгүй гэж ярьж хэлэхгүй болохоор хүүхдүүд осол аваарт орж байна, ер нь багаас болно болохгүйг яагаад хэлж өгч болохгүй болчихсон юм бол доо
зочин
2024-05-16 12:00
үр хүүхдээ харж ханддаггүй муур нохой шиг гудамж хашаандаа орхиод машин тэрэгнээс айж ичдэггүй орк эцэг эхчүүд их бнаа
Би
2024-05-16 09:22
УИХ гишүүн Жаргалмаа чинь бас хашаанд машинаараа хүний хүүхэд дайрч алж бсн шүү дээ,алуурчин УИХд сууж л байх юмдаа.
Зочин
2024-05-16 08:55
Mongolchuud hujaa naraas dor bolson odoo bur malaasaa doloon dor boljdee
T
2024-05-16 08:10
Aay hairan saihan ami yamar hariutslaggui adguusuud ve
Ханаа
2024-05-16 00:05
Бас муур нохой, гөлөг машины сүүдэрт зарим нь бүр доор нь ороод хэвтчихдэг. Жолооч бүр орчноо сайн шалгаж баймаар бнаа
keyboard_arrow_up