ТАНИЛЦ: Зуны саруудын цаг агаарын төлөв гарчээ ТАНИЛЦ: Зуны саруудын цаг агаарын төлөв гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 21, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Зуны саруудын цаг агаарын төлөв гарчээ

2024 оны 5 сарын 01

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ зуны цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа. 

Тодруулбал, зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхаарууллаа. 

Зургаадугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  

Долоодугаар сарын агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байх бол хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Наймдугаар сарын агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх ерөнхий төлөв гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656725
0 эможи

keyboard_arrow_up