Өнөөдөр бол “Монгол бөхөнгийн өдөр“
2024 оны 4 сарын 23
Өнөөдөр бол "Монгол бөхөнгийн өдөр" билээ. Монгол бөхөн нь зөвхөн баруун монголд, Их нууруудын хотгорт Шаргын говь, Хүйсийн говь болон Дөргөний талд тархсан байна байдаг.
Монгол бөхөн уламжлалт тархац нутгийнхаа дөнгөж 27 хувьд л тархан амьдарч байна. 2016, 2017 онуудад гарсан мялзан өвчин, 2017, 2018 оны хүнд хэцүү өвлийн улмаас 2018 оны тавдугаар сар гэхэд бөхөнгийн популяцийн хэмжээ 3600 бодгаль болтлоо буюу 2014 онд байснаас 70 хувь хүртлээ буурсан юм.
Хэдийгээр 2020 оны нэгдүгээр сар хүртэл популяцийн хэмжээ 5070 бодгаль хүртлээ өссөн болов ч популяцийн хэмжээ нь эмзэг хэвээр байна. Тиймээс Монгол бөхөнг хамгаалах шаардлага байсаар байгаа юм.
Эх сурвалж: mongolia.panda.org
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656542
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: