УИХ-ын гишүүн П.Анужингийн ээлжит шоу буюу “хэлд оролт“ УИХ-ын гишүүн П.Анужингийн ээлжит шоу буюу “хэлд оролт“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн П.Анужингийн ээлжит шоу буюу “хэлд оролт“

2024 оны 4 сарын 23

Arslan.mn

Ус залгисан юм шиг чимээгүй, ёстой л нөгөө урсгал ус лугаа адил чимээгүй эмэгтэй гишүүн гэнэтхэн цагаан платьтай зургаараа түмэн олонтойгоо мэндчилж "Дуугүй байх сонгодог хариулт ч “Хариулъя” зарим зүйлд." гэсэн тайлбартай пост оруулжээ.

Яг юм тайлбарлая гээд байна уу эсвэл түүний цагаан платьтай доош харан суусан зургийг нь хараад хариултыг ол гээд байгаа юм уу бүү мэд ээ. Сонгууль дөхсөн энэ цаг хугацаанд ийм нэгэн хачирхалтай байдлаар цахим орчинд хэлд орсон УИХ гишүүн П.Анужин хэд хэдэн паянтай. Гэхдээ тэр нь бүр юу ч гэж хэлмээр юм дээ гэж хүнийг бодолд оруулж, гайхширч дуусахуйц паянгууд билээ. 

Сийрүүлбэл, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдсан тэрээр 2020 онд Сонгинохайрханчуудын хайраар тэтгэж УИХ-д хөл тавин гишүүн болж байсан түүхтэй. Хамгийн чимээгүй гишүүн маань хааяа нэг хэлд орохдоо их хачин жигтэй үгээр хэлд ордог. Жишээ нь нэг удаа индэр дээрээс "Уумаар байвал уучихаж байгаарай" ч гэж байсан удаатай. 

Овоо сайхан хууль санаачлаад ажлаа хийх  нь үү дээ гэсэн чинь "Төрийн хүний өмсөх хувцасны хээг хуульчилмаар байна" гэсэн хүн шүү дээ.

Бид нарт амьдрах орчноо сайжруулах, хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс яаж ангижруулах уу, хүн амын амьдрал ахуй яавал дээрдэх вэ, Монголчууд тэтгэвэртээ суучихаад яажшуухан илүү хэд наслах вэ гээд л наад захын өчнөөн санаа зовох зүйл байхад гомдмоор зүйлс ихийг ярина.

Хөөрхий Сонгинохайрханчууд сонголтондоо хэр сэтгэл хангалуун явдгийг мэдэхгүй юм. Ямартаа ч УИХ-ын гишүүн П.Анужингийн цагаан платьнаас хариулт хайж суух уу аль эсвэл энэ хүн дэвшинэ гээд гараад ирвэл яах талаараа бодож суух уу? 

Түүний ээлжилт хэлд оролтыг ойлгох, мэдэх ч юм алга даа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
656521
1 эможи

зочин
2024-04-23 15:24
Хараагаа нуучихсан. Сайн харвал хоосон аяга ширтчихсэн. Байр байдал нь хэн нэгэнд тоогдох гээд аргаа барсан юмуу даа??? гэмээр харагдаж байна. Ийм хүн төр яаж барилцнаа?????
П.Анужин

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up