Маргааш манай улсад Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев айлчилж ирнэ
Энэ сарын 23-25-ны өдрүүд буюу энэ долоо хоногийн Мягмар гарагаас Пүрэв гарагт хүртэлх хугацаатайгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев Монгол улсад айлчилж байна. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын Монгол улсдаа урьсан юм.
Энэхүү албан ёсны айлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцох юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана. Түүнчлэн Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ II" чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавих ажээ.
Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах аж.