“ШУУДАН ИЛГЭЭМЖ“ ашиглан үнэт эдлэл, эм, түүхий эд зэргийг улсын хилээр гаргахыг завдах нь нэмэгдсэн “ШУУДАН ИЛГЭЭМЖ“ ашиглан үнэт эдлэл, эм, түүхий эд зэргийг улсын хилээр гаргахыг завдах нь нэмэгдсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ШУУДАН ИЛГЭЭМЖ“ ашиглан үнэт эдлэл, эм, түүхий эд зэргийг улсын хилээр гаргахыг завдах нь нэмэгдсэн

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Гаалийн Ерөнхий Газраас өнөөдөр Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын/УХШИГГ/ үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл өгөх өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр шуудан илгээмж, карго ачаанд хийж буй гаалийн хяналт шалгалт, үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал, зөрчлийн талаар танилцуулж, санал солилцох зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгт  60 гаруй иргэн, ААН оролцсон бөгөөд энэ үеэр Гаалийн байгууллагаас сүүлийн жилүүдэд цахим худалдаа эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэх тал дээр анхааран ажиллаж буйгаа дурдсан юм. 

Жишээлбэл, УХШИГГ 2024 оны эхний 3 сарын байдлаар 588,3 тонн ачаанд хяналт шалгалт хийж ажилласан нь өмнөх оны мөн үеийнхээс 5,8 %-иар өссөн үзүүлэлт болжээ. 

УХШИГГ нь Монгол шуудан, Ди-Эйч-Эл, Монгол инфинити, Монгол шуудан-нисэх гэсэн 4 гаалийн хяналтын бүсд үйл ажиллагаа явуулж өдөрт дунджаар 3800 орчим хүлээн авагчтай 10-15 тонн ачаанд хяналтыг зохион байгуулан ажиллаж байгаа аж. 

Мөн Гаалийн байгууллага рентген аппарат, эрэлч нохой, хар тамхины шинжлэн таних зөөврийн төхөөрөмж ашиглан хяналт шалгалтын үйл ажиллагааг өдөрт нь шуурхай зохион байгуулан дуусгадаг талаараа тус өдөрлөгийн үеэр танилцууллаа. 
Arslan.mn

ГЕГ-ын ОНХА-ны дарга Б.Мөнх-Амар: 

“Өнөөдрийн энэхүү өдөрлөгийг шуудан илгээмжид хийж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг улам сайжруулж, нээлттэй ил тод олон нийтэд танилцуулах зорилгоор зохион байгуулж байна. Иргэд олон нийтийн дунд ачаа алга болсон, дутсан, ачааг задалдаг гэх гомдол ирсэний дагуу мэдээлэл өгөхөд гаалийн байгууллага эрсдэл тооцож, шалгах шаардлагатай зарим ачааг түр саатуулж биет шалгалтыг зохион байгуулдаг. Энэ шалгалтыг журмын дагуу тээвэрлэгч байгууллага, ГХБ-ийн төлөөлөл болон ачаа хүлээн авагчийг байлцуулан камерын хяналттай нягтлан шалгаж, шийдвэрлэдэг” гэлээ. Мөн “Хэрвээ таны ачаа гаалийн хяналтын бүсэд, гаалийн хяналт шалгалтын үед дутаж алга болсон гэж үзэж байгаа бол энэ гомдолоо албан ёсоор гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. 

Arslan.mn

Хилээр нэвтрүүлэх хориотой бараа бүтээгдэхүүн болох сэтгэцэд нөлөөлөх зарим эм бэлтмэл, мансууруулах бодисыг хилээр нууцаар нэвтрүүлэхийг завдах оролдлого тасрахгүй байгаа бөгөөд УХШИГГ 2023 онд 10 удаагийн, 2024 онд 1 удаагийн хар тамхи, сэтгэцэт нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлж, таслан зогсоожээ.

Arslan.mn

Тиймээс иргэн та овог нэр, регистерийн дугаар, утасны дугаар, шуудангийн хаяг гэх мэт хувийн мэдээллийг таних танихгүй хэн нэгэнд өгөхөөс татгалзаарай. Танд дайсан ачаа тээшинд хар тамхи мансууруулах бодис нуусан байх боломжтой тул хүнээс бусдад дамжуулах ачаа илгээмжийг авахгүй байхад анхаарна уу. Танд ирэх ёсгүй ачаа ирсэн мэдээлэл ирвэл гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэж өөрийгөө болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй. 

Мөн алтан эдлэл, мөнгөн эдлэл, монетон эдлэл, эм, эмийн түүхий эд, бүтээгдэхүүн, гарах чиглэлд бэлэн мөнгө, өвчин намдаах тариа зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар шуудан илгээмж ашиглан нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй хэрэг, зөрчил зонхилон үйлдэгдэж байгаа талаар ГЕГ-аас мэдээллээ. 

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656416
1 эможи

Гаалийн ерөнхий газар
өдөрлөг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up