“Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг” үргэлжилж байна “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг” үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг” үргэлжилж байна

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид болон ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох зорилгоор  “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг улс орон даяар энэ сарын 9-26-ны өдрүүдэд “УБТЗ” ХНН-ээс охион байгуулж байна. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, түүнд шаардлагатай боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байх тул төмөр замын тээврийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй ажээ. 

Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 17 аймагт зохион байгуулагдаж байгаа өдөрлөгт одоогоор 46 сургуулийн 2000 гаруй сурагчид оролцож, төмөр замын мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад байна.

Ирэх долоо хоногт  Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дундговь, Өмнөговь аймагт өдөрлөгийн үйл ажиллагаа үргэлжилнэ гэлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656408
0 эможи

Төмөр зам
мэргэжил сурталчлах өдөрлөг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up