Энэ амралтын өдрүүдэд 25 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно
2024 оны 4 сарын 18
Энэ сарын 19, 20-ны өдрүүд буюу ирэх амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна гэлээ.
3-р сарын 11-ний өдрөөс эхлэн нөөцийн мах 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулагдаж эхлээд байгаа билээ.
Энэ удаад болох өргөтгөсөн худалдаа нь Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг гээд нийт 25 байршилд зохион байгуулагдах аж.
Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
656396
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: