ҮЙЛ ЯВДАЛ: “Бэлтэс Мөрөн“ ХХК-тай холбоотой шүүх хурал болно
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД:
“Шангри Ла”-д:
09:00 цагт Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын форум”-ыг “Шигдэх үү, шинэчлэх үү” уриан дор “Үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал, шинэчлэл” сэдвээр зохион байгуулна.
Корпорейт зочид буудалд:
09:30 цагт “Tourism week” хүрээнд Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын чуулган болох ба олон улсын болон Монголын хөрөнгө оруулагч нар оролцоно.
Буянт-Ухаа дахь DHL гаалийн хяналтын бүсэд:
10:00 цагт Гаалийн байгууллагаас улс хоорондын шуудан илгээмж, карго ачаа бараанд хэрхэн хяналт шалгалт хийдэг, өдөр тутамдаа хэрхэн ажилладаг талаар гаалийн хяналтын бүсээс нь мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
Төрийн ордонд:
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:40 цагт Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан Залуучуудын Холбооноос иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байгаа талаар, Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн авлига, албан тушаалын хэргийн талаар мэдээлэл хийнэ.
Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын байранд:
11:00 цагт ХЭҮК зүүн, төв, говийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
“Монгол Ньюс” мэдээллийн төвд:
11:30 цагт Үндсэн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг өөрчлөхөд бүх нийтийн санал асуулга явуулах талаараа иргэн С.Чойжилжав мэдээлнэ.
Интерном дэлгүүрт:
12:00-14:00 цагт Жаргалсайханы Золжаргалын “Инженерийн 10 шийдэл” номын танилцуулга болно.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд:
Иргэдийг хохироосон гэх "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой шүүх хурал болно.