Ирэх долоо хоногт “НОГООГ АВТОБУС“-ны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ Ирэх долоо хоногт “НОГООГ АВТОБУС“-ны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх долоо хоногт “НОГООГ АВТОБУС“-ны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ

2024 оны 4 сарын 18

Arslan.mn

Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товлосон гэдгийг шүүх байгууллагаас мэдээлсэн.

Энэ хэргийг нэг сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.

Тодруулбал, тус хэргийн хохиролын хэмжээ нь  134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлсэн гэх мэдээлэл байгаа.

Нийслэлийн прокурорын газраас

  • УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
  • Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
  • Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т,
  • Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд,
  • “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд
  • БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656388
0 эможи

Ард
2024-04-18 10:36
Энэ 2 бузарууд яаж амь зогоодог байнаа иргэдиин автобусыг хуучнаар сольж ашиг олох хүртэл тиим өчүүхэн нүгэл хүүрүүд нам дагасан өлөн хулгаачууд ял авдгүйн л гайтай юмдаа том жижиггүй бүх боломжииг хулгаалагсад
keyboard_arrow_up