ПРОКУРОР... “Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарч, жараахайнууд нь үлдэн хоцорч байна“ ПРОКУРОР... “Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарч, жараахайнууд нь үлдэн хоцорч байна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 21, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР... “Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарч, жараахайнууд нь үлдэн хоцорч байна“

2024 оны 4 сарын 17

Arslan.mn

Хөгжлийн банкны хэрэг гэж олноо өргөмжлөгдсөн гэх нь ч хаашаа юм. Өнгөрсөн жил энэ хэрэгт хамаатуулан өчнөөн хүнийг "Улаанбаатар чуулга"-т цуглуулан сүр дуулиантай шүүх хурлыг хийж, хавраас зуныг хүртэл улирал дамжин шүүж байсан. Энэ шүүх хурал ингээд дуусчихсангүй. Энэхүү анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг өвөл нь НПГ-аас хүчингүй болгохоор эсэргүүцэл бичиж хүргүүлсэн. Үүний дагуу энэ жилийн хавар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн. 

Уг шүүхээс гарсан шийдвэрийг прокурорын байгууллага мөн эсэргүүцсэн байна. 

Энэ удаагийн шүүхийн шийдвэрийг тодруулбал, сая энэ хавар болсон шүүх хурлаар "Анхан шатны шүүх хурлаас цагаатгасан нийт 48 хүнээс 27 хүнд холбогдох хэргийг цагаатгасныг хэвээр үлдээж, 20 хүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж дахин хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон 32 хүнээс 10 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, харин шүүгдэгч С-д холбогдох хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, бусад 22 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, тэдэнд холбогдох бүхий л хэргийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дахин дүгнүүлж, зарим шүүгдэгчдэд холбогдох нийт хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн. Харин цагаатгах шийдвэр нэг ч гаргаагүй болно" хэмээн мэдэгдсэн байна. 

Харин прокурорын удирдлагууд "Ер нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж шалгасан, энэ хэргийн оргилд байсан, яг зээлийн системийг зохион байгуулсан хүмүүсийг шүүхийн шатан сулласаар, сүүлдээ эзэн холбогдогчгүй хэрэг болж дуусаж байна. Товчхондоо бол Хөгжлийн банкны хэргийн томчуудыг нь авч үлдээд жараахайнууд дээр нь ажиллаад байна" хэмээн үзэж байгаа ажээ.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас шүүхийн шийдвэрүүдэд бүхэлд нь эсэргүүцэл гаргахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656351
1 эможи

Хуулиа биелүүлдэг хотын иргэн
2024-04-17 13:56
Хэдэн прокурорууд нь овоо л ажиллаад байх шиг байгаа юм. Энэ шүүх хэрэг шийдэх гэж их л аахилж, уухилах юм даа
хөгжлийн банк
хөгжлийн банкны хэрэг
шүүх хурал

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up