Замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашиныхаа арын дугуйг арчсан жолоочийг торгожээ Замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашиныхаа арын дугуйг арчсан жолоочийг торгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашиныхаа арын дугуйг арчсан жолоочийг торгожээ

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Цахим орчинд энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дугуйг арчиж байгаа” талаарх дүрс бичлэг нийтлэгдсэн.

Тэгвэл цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэн А нь Дархан-уул аймгийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн зорчиж явсан тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн арын дугуйг хөдөлгөөн үргэлжилж байх үед арчиж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл “Тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” үйлдэл тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 53 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
20
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
4
656330
28 эможи

Зочин
2024-04-17 10:40
Зөв
Дархан
2024-04-17 07:17
Ид ачааллын үед хөдөлгөөн хааж зам дээр зогссон учир гэвэл зохимжтой юм уу
хаха
2024-04-17 00:16
манай цагдаа нар сайн ажиллаж байна шүү улам сайн ажиллаж нүүрс, ждү, авлилга гээд зөндөө л олон том2 хэргүүд байна илрүүлээрэй
Зочин
2024-04-16 23:29
Ингэж эргүүтэж байхаар тэр нүүрсний хулгайчууд ногоон автобусны хулгайчууд гээд бөөн хулгайчуудаа бариад торголдоо
keyboard_arrow_up