Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар газар эзэмшсэн, хахууль өгөхийг завдсан, бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан” гэх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл Улсын Дээд шүүх Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх хурлыг товлосон байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 2604 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар магадлалтай, Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн энэ сарын 17-ны өдөр /2024.04.17/ хянан хэлэлцэхээр болсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656238
0 эможи

keyboard_arrow_up