15 настай охиныг үе тэнгийн 3 эмэгтэй хүүхэд нийлж, зоджээ 15 настай охиныг үе тэнгийн 3 эмэгтэй хүүхэд нийлж, зоджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

15 настай охиныг үе тэнгийн 3 эмэгтэй хүүхэд нийлж, зоджээ

2024 оны 4 сарын 11

Arslan.mn

Өсвөр насны охид нэгийгээ зодож байсныг болиулж, шалгаж эхэлжээ.

ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлснээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны 15:00 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн угсармал байрны урд тоглоомын талбайд хэсэг бүлэг хүүхэд нэг охиныг зодоод, дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдыг очиход 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны насны гурван эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг болиулж, хүүхдүүдийг гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Одоо шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.

Хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
656167
2 эможи

keyboard_arrow_up