Дотоодын цэргийн байгууллагын 2024 оны аварга шалгаруулах марш тусгай бэлтгэлийн тэмцээн боллоо Дотоодын цэргийн байгууллагын 2024 оны аварга шалгаруулах марш тусгай бэлтгэлийн тэмцээн боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 28, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дотоодын цэргийн байгууллагын 2024 оны аварга шалгаруулах марш тусгай бэлтгэлийн тэмцээн боллоо

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор бэлтгэл тэмцээнийг Дотоодын цэргийн штабаас  энэ сарын 02, 03-ны өдрүүдэд Дотоодын цэргийн 05 дугаар анги болон Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулжээ.

Тус тэмцээнд Улаанбаатар хүрээний анги, тусгай салбараас 5, орон нутаг дахь анги, тусгай салбараас 7, нийт 12 анги, байгууллагын 200 гаруй алба хаагч оролцов.

Тэмцээнд марш тусгай бэлтгэлийн эрэгтэй, эмэгтэй тасаг, хугацаат цэргийн алба хаагч болон ДХИС-ын сонсогчдын салааны төрөлд өрсөлдсөн аж.

Хугацаат цэргийн алба хаагчдын төрөлд :

- Тэргүүн байранд Д.Манлайбаатар захирагчтай Дотоодын цэргийн 05 дугаар анги

- Дэд байранд хурандаа Ж.Түмэнтулга захирагчтай 805 дугаар анги

- Гутгаар байранд Дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн танхимийн баг тамирчид тус тус шалгарчээ.

Марш тусгай бэлтгэлийн эмэгтэй тасгийн төрөлд :

- Тэргүүн байранд Д.Манлайбаатар захирагчтай 05 дугаар анги

- Дэд байранд хурандаа Ж.Түмэнтулга захирагчтай 805 дугаар анги

- Гутгаар байранд хурандаа М.Мэнд-Амар захирагчтай 810 дугаар ангийн баг, тамирчид тус тус шалгарсан аж.

Марш тусгай бэлтгэлийн эрэгтэй тасгийн төрөлд Тэргүүн байранд хурандаа Ж.Батцагаан захирагчтай 809 дүгээр тусгай салбар Дэд байранд хурандаа М.Мэнд-Амар захирагчтай 810 дугаар анги Гутгаар байранд дэд хурандаа Д.Гантөмөр захирагчтай 816 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарсан байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656141
0 эможи

keyboard_arrow_up