“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт ХЭВИЙН явагдаж байна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт ХЭВИЙН явагдаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт ХЭВИЙН явагдаж байна

2024 оны 4 сарын 10

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 1 тэрбум 285 сая ам.долларын үнэлгээтэй 11 сая тонн нүүрс борлуулснаас 985.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 9.1 сая тонн нүүрсийг худалдан авагч компаниудад хүлээлгэж өгсөн үзүүлэлттэй байна. Нийт борлуулсан нүүрсний 40%-ийг, борлуулалтын орлогын 50%-ийг Биржийн арилжаагаар борлуулсан нүүрс, арилжаанаас олсон орлого бүрдүүлж байна.

Энэхүү үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал борлуулалт 1 сая тонноор буюу 11%-иар, экспорт 2 сая тонноор буюу 32%-иар тус тус өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн компани Тавантолгойн бүлэг ордыг үр ашигтай, сорчлохгүй жигд ашиглах бодлого баримтлан ажиллаж байгаа ба зөвхөн он гарснаас хойш 3.1 сая тонн сул коксжих нүүрс борлуулсан байгааг түүхэн амжилт гэж нэрлэж болно. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд компани 212 мянган тонн сул коксжих нүүрс борлуулсан байдаг бөгөөд нүүрс борлуулалт хэвийн явагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656133
2 эможи

keyboard_arrow_up