БХТ: Барилгын салбарын ололт амжилтын талаар хэлэлцэхээр 400 гаруй хүн цуглалаа БХТ: Барилгын салбарын ололт амжилтын талаар хэлэлцэхээр 400 гаруй хүн цуглалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Барилгын салбарын ололт амжилтын талаар хэлэлцэхээр 400 гаруй хүн цуглалаа

2024 оны 4 сарын 08

Arslan.mn

"Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2024" салбарын нэгдсэн үйл ажиллагаа Орхон аймагт 4 сарын 5-ны өдөр болж өндөрлөлөө. Энэ нь Монгол улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд болсон бөгөөд тус зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагууд, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, барилгачид, инженер, техникийн ажилтнууд, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болох нийт 400 гаруй хүн оролцсон байна. 

     Тус зөвлөгөөнийг зохион байгуулах нь барилгын салбар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа дээшлүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

    Зөвлөгөөний нээлтийн үеэр Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн Барилгын салбарт 5418 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж, 110 мянга гаруй хүн ажиллаж байгааг цохон тэмдэглээд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын салбарт бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөж 2023 оны эцсийн байдлаар 79.1 мянган ажилтан, албан хаагчидтайгаар 7.5 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг гүйцэтгэж, 19 мянган айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан, шинэ хотуудын төлөвлөлтийг хийж, инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэн, газрын харилцааг цахимжуулж, Улсынхаа хөгжил цэцэглэлтэд үлэмж их үүрэг гүйцэтгэн ажилласаныг онцлов.

Мөн Барилгын салбар өндөр ашиг олох, мөнгө угаахад чиглэх бус иргэдийн аюулгүй амьдарч, ажиллаж хөдөлмөрлөх орчныг бүтээн байгуулахад чиглэх ёстой. Манай салбар цаг үеийн шаарлагад нийцсэн төлөвлөлт хийж, шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, ухаалаг ногоон, орчинг бүрдүүлэх шинэ зорилтууд тулгараад байна. Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ нэгдэн зүтгэхийг хүсч, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

      “Аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагаа” уриан дор зохион байгуулж буй тус звлөгөөнөөр “Барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлого-бүсчилсэн хөгжил”, “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, цахим шинэчлэл”, “Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт”, “Барила байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт”, “Орхон аймгийн бүтээн байгуулалт, аюулгүй орчин, цаашдын чиг хандлага”, “Аюулгүй барилга, аюулгүй орчин”, “Олон Улсын Фидик-ийн жишиг гэрээний онцлог” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Зөвлөгөөний төгсгөлд гарсан саналуудыг нэгтгэн багцалж, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шинэчлэл, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж боловсруулж батлууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656007
0 эможи

Зочин
2024-04-08 22:10
Терийн Яамд ажил хийхгуй, олон хун цуглуулж бэлэг тарааж, сонгуулийг ч явуулж эхэллээ!
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up