ЗТХЯ: Дарханы замын 80-81 км-т суулт үүссэн, засварлахаар ажиллаж байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд томоохон хэмжээний эвдрэл гарч, аюултай нөхцөл байдал үүссэн. Тэгвэл одоогоор үүссэн гэмтлийг засварлахаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж буй аж. Тодруулбал,
"Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн.
Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Иргэд, тээвэрчид та бүхэн хурд хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчихыг хичээнгүйлэн хүсье" гэж ЗТХЯ-аас мэдээллээ.