Цаг агаар: Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орж, шуурна Цаг агаар: Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орж, шуурна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цаг агаар: Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орж, шуурна

2024 оны 4 сарын 03

Arslan.mn

Малчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

Нийслэл Улаанбаатар хотод үүрийн 05 цагийн байдлаар -5 хэмтэй, харьцангуй чийг 63 хувьтай байлаа. Харин агаарын даралт 873 гектопаскаль байсан бөгөөд энэ нь өдөртөө буурах төлөвтэй байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +5...+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655860
0 эможи

цаг агаар
нойтон цас
бороо

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up