“Ногоон нуур-1008“ айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулна “Ногоон нуур-1008“ айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Ногоон нуур-1008“ айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулна

2024 оны 4 сарын 03

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ц.Даваасүрэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглээд Монгол Улсын барилгын салбарт БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй Ногоон нуур-1008 айлын орон сууцны хороолол барих, Шинэ төв цэвэрлэх байгууламж барих, дулааны эх үүсвэрийн дутагдалтай байдлыг шийдвэрлэх дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн талаар Элчин сайд Шэнь Миньжюанд мэдээлэл өглөө.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамж, УИХ-ын тогтоолоор Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах шийдвэр гарч “Шинэ Хархорум” хотын захиргааг байгуулан, хотын ерөнхий төлөвлөлтөө хийж байгаа бөгөөд шинэ хотын нисэх онгоцны буудал, галт тэрэгний болон хурдны авто зам байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй болохыг тэмдэглэв.

Барилга, хот байгуулалтын сайд мөн Улаанбаатар хотын утаа болон түгжрэлийг шийдэхийн гэр хорооллыг дахин төлөвлөж, эрчим хүчний дутагдалтай байдлаа шийдвэрлэх шаардлага байгааг хэллээ. Тодруулбал бүс нутгуудын эрчим хүчний хэрэглээ суурилагдсан хүчин чадлаасаа давж, шинээр барилга барьж, дулаан авахад хүндрэл учирч байгаа тул Төвийн болон Баруун бүсийн эрчим хүчний дутагдалтай байдлыг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Чойр, Багануурын цахилгаан станцын асуудлыг эрчимжүүлж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр байгуулах чиглэлд анхаарч ажиллахыг элчин сайдаас хүслээ.  

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюан Хятад Улс мөн адил шинэ дагуул хотуудыг байгуулах замаар Бээжин хотын түгжрэл болон утааг шийдвэрлэж байгаа бөгөөд Монгол Улсын Шинэ Хархорум хотыг байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тиймээс шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны удирдлагуудтай уулзаж, шинэ хотын талаар мэдээлэл авч ажилласан гэлээ.

Мөн өнгөрсөн жилүүдэд цар тахлын улмаас саатаж удааширсан Ногоон нуур-1008 айлын орон сууцны төслийг энэ онд, Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөө илэрхийллээ. Төв цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлж, захидал солилцох асуудлыг яаралтай шийдвэрлүүлэн ажиллахаа элчин сайд Шэнь Миньжюан цохон тэмдэглэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655854
0 эможи

keyboard_arrow_up