О.Оюунчимэг: Өнөө шөнө Хөвсгөл, Хэнтий, Төв, Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн шуурна О.Оюунчимэг: Өнөө шөнө Хөвсгөл, Хэнтий, Төв, Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн шуурна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 24, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

О.Оюунчимэг: Өнөө шөнө Хөвсгөл, Хэнтий, Төв, Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн шуурна

2024 оны 3 сарын 22

Arslan.mn

Зудын үнэлгээ болон цаг агаарын мэдээллийг танилцууллаа.

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг " Өнөө шөнө буюу гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл, Хэнтий, Төв, Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуургатай.

  • Гуравдугаар сарын 23-ны өдөр Хангайн уулархаг нутгаар
  • Гуравдугаар сарын 24-ний өдөр Хэнтийн уулархаг нутгаар
  • Гуравдугаар сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • Гуравдугаар сарын 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр
  • Гуравдугаар сарын 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Гуравдугаар сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24, 25-нд говь, тал хээрийн нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хэсгээр салхи 17м/с хүрч, ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Гуравдугаар сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 26, 27-ноос нутгийн өмнөд хэсгээр дулаарна. Агаарын температурт өөрчлөлт багатай байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655573
0 эможи

keyboard_arrow_up