Машин нь цасанд суусан 43 настай эрэгтэйн ЦОГЦСЫГ олжээ Машин нь цасанд суусан 43 настай эрэгтэйн ЦОГЦСЫГ олжээ
05 сарын 09, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Машин нь цасанд суусан 43 настай эрэгтэйн ЦОГЦСЫГ олжээ

2024 оны 3 сарын 19

Arslan.mn

Дорнод аймаг, Гурванзагал сум. Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ 4 хүн суудлын автомашинаар зорчиж яваад автомашинаа цасанд суулгаад 1 хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага 03.18-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан байна.

Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн Б/43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт “Сайхан булаг” гэдэг газар /анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км/-аас цогцосыг нь олжээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
655486
3 эможи

keyboard_arrow_up