ХХААХҮЯ: Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэр чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй тул үйл ажиллагааг нь түр зогсоов ХХААХҮЯ: Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэр чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй тул үйл ажиллагааг нь түр зогсоов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэр чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй тул үйл ажиллагааг нь түр зогсоов

2024 оны 3 сарын 19

Arslan.mn

Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид гуравдугаар сарын 17-ны өдөр газар дээр нь ажиллалаа.

Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, дээжийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг лацдан битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоосон ба одоогоор тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Ташрамд дурдахад ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагчид хамтран шаардлага хангахгүй 47.64 тн махыг устгах ажлыг энэ сарын эхэнд зохион байгуулж ажиллаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655473
0 эможи

Зочин
2024-03-19 10:11
Иргэдийн мэдээлэлээс өмнө төрийн хяналтаа үе шаттай байнга хийгээч. Иргэд бол бүгдийг олж мэдээлэх боломжгүй шүү дээ
keyboard_arrow_up