Хонь хариулж явсан 13 настай охиныг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ Хонь хариулж явсан 13 настай охиныг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
05 сарын 09, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хонь хариулж явсан 13 настай охиныг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

2024 оны 3 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас 2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр тус хэргийг хянан хэлэлцээд, С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 /Хүнийг алах/-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн хэмээн УЕПГ-аас мэдээллээ.

С.Б нь насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
655428
2 эможи

Зочин
2024-03-18 21:31
Иймэрхүү нялх хүүхэд алдаг зандалчингууд насан туршдаа зовж байгаад үхвэл таарна!!!Ийм юмнуудыг төрүүлсэн эцэг эх ч ямар юмнууд байдаг бол???
Зочин
2024-03-16 11:31
Наадхаа зүгээр алчихаачээээээээ
keyboard_arrow_up