С.ЭНХБОЛД: Оюутнуудын эрт илрүүлэг үзлэг, Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах тоо НЭМЭГДСЭН С.ЭНХБОЛД: Оюутнуудын эрт илрүүлэг үзлэг, Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах тоо НЭМЭГДСЭН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 24, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: Оюутнуудын эрт илрүүлэг үзлэг, Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах тоо НЭМЭГДСЭН

2024 оны 3 сарын 15

Arslan.mn
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн дунд “Student day” өдөрлөгийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тэгвэл өчигдөр буюу 2024.03.14-ний өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд уг өдөрлөгийг зохион байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд,  АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Сургалт сурталчилгаа, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ц.Билэгтсайхан, 2000 клубын зохицуулагч н.Төмөр-Очир болон АШУҮИС-ийн оюутнууд оролцсон юм.

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг бий болгох, хөгжүүлэх талаар тусгасан. 
Монголын оюутныг хамгаалах өдрийг тохиолдуулан өнгөрсөн онд “Student day” өдөрлөгийг анх удаа  зохион байгуулж, оюутнуудын өмнө тулгамдаж буй 10 асуудлыг тодорхойлон улмаар Монгол Улсын Засгийн газраас зургаан асуудлыг шийдэх зорилгоор Засгийн газрын 111 дүгээр тогтоолыг баталж, үүний дагуу хариу арга хэмжээг аван ажиллаж байна. 

Оюутнуудын зүгээс эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдах, “Оюутан цэрэг”-т хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, автобусны хөнгөлөлтийн картын үнийг бууруулах, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг нээлттэй болгох, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг тулгамдаж буй 10 асуудлаа эрэмбэлж, Засгийн газраар шийдүүлэхийг энэ үеэр хүссэн юм.“Student day” өдөрлөгийг шинэ үеийн залуусын сайн туршлагыг хуваалцах, тулгамдаж буй асуудалд шийдэл дэвшүүлэх, нийгэмд эерэг давалгааг эхлүүлэх зорилгоор зохион байгуулж байна.  

Манай улсын хүн амын 42 хувь нь 15-22 насныхан байдаг. Дэлхий даяар 1995 оноос хойш төрсөн Gen Z үеийнхэн буюу шинэ мянганы залуучуудын хандлага, сэтгэхүй, үзэл бодол хувьсан өөрчлөгдсөн энэ цаг үед Монгол Улсын хөгжлийг түүчээлэх, ирээдүйн боловсон хүчин болох залуу үеийнхний хүсэл, сонирхлыг байнга сонсож, тэдний дуу хоолойг төрийн бодлого, үйл ажиллагаандаа тусгахыг зорьж байна.” гэдгийг энэ үеэр онцолсон юм. 

Arslan.mn

Сургалт сурталчилгаа, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ц.Билэгтсайхан: 

АШУҮИС нь шинжлэх ухаанч мэдлэг бүтээх, түгээх, үр дүнг нь амьдралд хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургууль болох том зорилт тавин энэ чиглэлээр олон ажлыг амжилттай эхлүүлээд явж байна. 

Бид оюутнуудын сурах хүсэл, эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, сургуулийн орчин нөхцөл болон суралцахад дэмжлэг үзүүлэх санал хүсэлтийг сонсох зэрэг олон талт ажлыг төлөвлөн ажиллаж байна. Манай сургууль олон улсын магадлан итгэмжлэлийг хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн судлаач зэрэг хөтөлбөрүүддээ амжилттай нэвтрүүлээд байна. Үүнээс гадна АНУ-ын George state-ын их сургуультай хамтран хүний их эмч бэлтгэх англи хэл дээр 2+4 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь олон улсад мэдлэгийг эскпортлох томоохон ажил болсон.

Олон улсын жишигт нийцэх судалгааны орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд Анагаах ухааны хүрээлэн, Био анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэнг бүрдүүлээд байна. Мөн Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх зорилгоор АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Төв эмнэлэг, Монгол Анагаах ухааны төв эмнэлэг, Нүүр ам судлалын төв эмнэлгүүдэд дэлхийн түвшний оношилгоо, эмчилгээг хийж байна. Цаашид бид оюутнуудын сурч боловсрох орчныг сайжруулах зорилгоор олон ажлыг хийж хэрэгжүүлнэ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655407
0 эможи

keyboard_arrow_up