Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдэд 50%, насанд хүрэгчдэд 20%-ийн эмчилгээний зардлыг буцаан олгоно Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдэд 50%, насанд хүрэгчдэд 20%-ийн эмчилгээний зардлыг буцаан олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдэд 50%, насанд хүрэгчдэд 20%-ийн эмчилгээний зардлыг буцаан олгоно

2024 оны 2 сарын 29

Arslan.mn

"Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг өчигдрийн (2024.02.28) Засгийн газрын хуралдаанаар баталжээ.  

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр тусгасан байна. 

Үүнд:

  • Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх тандалт судалгаанаас гадна Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд олгох эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээ
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмж тус тус багтжээ. 

Ийнхүү Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, үүнд төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагыг оролцуулах, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нийтэд ил тод нээлттэй мэдээлэх зэргийг энэхүү журмаар зохицуулах юм.

Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд дэмжлэг болгон эмчилгээний зардлын ердөө таван хувийг олгодог байсныг өөрчилж, насанд хүрэгчдэд 20 хувь, хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгох боломж бүрдсэнийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцоллоо. 

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй, эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс олгодог болгох зохицуулалтыг тус журмаар анх удаа шийдвэрлэж байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655093
1 эможи

Enkhtuya
2024-03-02 13:40
mash saihan medee baina gehdee yg unen bodit hergejih boluu ?? eruul mendiin salbartaa ajillaj baisan mundag humuusee yagad shiidwer gargah hemjeend bailgaj bolohgui gej herew tegwel baiga baidlaasaa iluutei bodit shiidluud hergejeed ywna gej bodoj baina.
Х.Оюунцэцэг
2024-03-02 13:36
Олон хүмүүсийн амьдралын зардлыг хэмнэж өгсөн ажил болсон байна бас би нэг юм хэлмээр байна эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Хоролбаатар
2024-03-02 13:35
Маш гоё хэрэгтэй ажил бий болсон байна үүнийхээ хажуугаар манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Б.Анхбаяар
2024-03-02 13:35
Эрүүл мэндийн салбарын хүмүүсээрээ бодлогоо гаргуулаад тэр хүмүүсээрээ шийдлүүдээ хийлгэвэл энэнээс илүү хэрэгтэй ажлууд бий болно гэж бодож байна тэр ч бүү хэл монгол улсдаа бүхий л өвчнийг эдгээж бүхий л хагалгаа хийдэг болчхож болно шүү дээ
Ц. Саруул
2024-03-02 13:35
Монгол улсын эмч нар болон эрүүл мэндийн салбар бол маш мундаг байдаг уул нь зохион байгуулалтайгаар ажлаа эхлүүлээд явахын бол ямар ч өвчнийг эдгээх боломжтой байгаашд болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүс нь өөрсдөө бодлогоо гаргаад хэрэгжүүлээд явбал зүгээр байндаа
keyboard_arrow_up