ХӨСҮТ нь ОХУ-ын Улаан-Үүд хотын эмнэлэгтэй халдварт өвчний чиглэлээр хамтран ажиллана ХӨСҮТ нь ОХУ-ын Улаан-Үүд хотын эмнэлэгтэй халдварт өвчний чиглэлээр хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ нь ОХУ-ын Улаан-Үүд хотын эмнэлэгтэй халдварт өвчний чиглэлээр хамтран ажиллана

2024 оны 2 сарын 28

Arslan.mn

ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудупова Монгол Улсад гурван хоног айлчилсан билээ.

Энэ үеэрээ тэрээр гепатитын B, D вирусийн эмчилгээг хариуцан ажиллах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзан тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Айлчлалын үеэр Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид цөмийн анагаах ухаан, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах, эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Arslan.mn
Үүнээс гадна өчигдөр ХӨСҮТ, Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн захирлууд болон холбогдох мэргэжилтнүүд “Булевиртид” буюу “Мирклудекс Б” эмийн эмчилгээний хугацаа, эмчилгээний үеийн хяналт, анхан болон давтан шинжилгээний шалгуур, арга, технологийн нийцэл, өвчтөний аюулгүй байдал, эмийн чанар, аюулгүй тээвэрлэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар тусгайлан хэлэлцэн тохиролцож хамтын ажиллагааны санамж бичигт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа болон Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч  С.Баглаева нар гарын үсэг зурав.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655043
0 эможи

keyboard_arrow_up